Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгджээ.
Тодруулбал, тэрбээр өчигдөр /2024.03.06/ Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлэгт гаргасан албан бичигтээ, "Д.Пүрэвдаваа миний бие өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсан тул цаашид тус бүлэгт хамаарч, бүлгийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй болохоо үүргээр илэрхийлж байна" гэжээ.