ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДРҮҮ ЧИГЛЭН 2023 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫГ НИЙСЛЭЛ 97,2 ХУВЬТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/06

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдаж, 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Хуралд нийслэлийн нутгийн захиргааны 13 байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

2023 онд тус зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр 25 арга хэмжээг төлөвлөн, 97.2 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсэн байна. 

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, санал солилцож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гаднах талбайг тохижуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр 88 удаагийн сургалт зохион  байгуулан, 7171 албан хаагчийг хамруулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн худалдааг есөн удаа зохион байгуулж, нийт 120 иргэн оролцон, 50.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Түүнчлэн төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 240 хүүхдийг оношилгоо, хэл яриа заслын хичээлд хамруулжээ.

Харин 2024 оны төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагаас санал авч, дөрвөн зорилтын хүрээнд 27 арга хэмжээг төлөвлөжээ. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчноо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон шинэчлэх, боловсролд тэгш хамруулах, үр дүнг сурталчлах, хөдөлмөрийн насны иргэдийг бэрхшээлийн онцлогт тохирсон ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг төлөвлөөд байна.

Хуралд оролцсон холбоо, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн зүгээс дохионы хэлмэрчийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сэрэмжлүүлэх, хамгаалах цогц төлөвлөгөөг боловсруулах, нийтийн эзэмшлийн гудамж талбай, орчны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг хэлж байв. Ийнхүү тэдний саналыг тусган, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11