Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас хоёр хоригдол галчаар ажиллаж байхдаа оргосон.
Тэдний нэгийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчилсан. Харин эрэн сурвалжилж эхэлсэн хоригдол Г-г 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө олж баривчиллаа гэж ШШГЕГ-аас мэдээллээ.
Тухайн хоригдол 2022 оны гуравдугаар сарын 23-нд малын хулгай хэргээр гурван жилийн хорих ял сонссон. Өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан ажээ.