Өчигдөр \2024.03.04\ Баянхонгор аймагт насанд хүрээгүй хүүхэд Б /15 нас/ нь "Toyota Prius" маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөн эхлэх үедээ бага насны хүүхэд О /3 настай /-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна. Одоогоор тус хэргийг шалгаж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, жолооны түлхүүр, машин техникээ байнга нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.