Улаанбаатар хотод 2024 оны гуравдугаар сарын 4-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар өссөн талаар МУҮСХ мэдээллээ. Мөн өмнөх долоо хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна.
Жишээлбэл өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээс зарим нэг хүнсний үнэнд өөрчлөлт орж өнгөрсөн долоо хоногтой харьцуулвал хонины мах 114, үхрийн ястай мах 191, бөөрөнхий сонгино 9, төмс 115, өндөг нэг төгрөгөөр тус тус нэмэгджээ