16 НАСТАЙ 211 СМ С.ГАН-ЭРДЭНЭ ГЭХ ЖИРИЙН МОНГОЛ ХҮҮ АНУ-ЫН ИХ СУРГУУЛИЙН УРИЛГАА АВЧЭЭ

Б.САРНАЙ
2024/03/05

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон С.Ган-Эрдэнэ Америкийн коллежийн сагсан бөмбөгийн 1-р дивизионд харьяалагддаг багтай Охайогийн их сургуулиас(Ohio Bobcats) тэтгэлгийн санал авчээ.Энэхүү дээд түвшинд манай улсаас Ш.Энхийн-Од тоглодог бөгөөд дараагийн тоглогч нь С.Ган-Эрдэнэ боллоо. Ohio Bobcats нь Mid-American Conference (MAC) буюу Дунд-Америкийн Бүсд харъяалагддаг баг юм. Охайо Их Сургууль бол 220 жилийн агуу их түүхтэй тус мужийн анхны их сургууль бөгөөд сагсан бөмбөгийн хөтөлбөр нь хамгийн сүүлд 2021 онд March Madness-д шалгарчээ. Энэ жилийн хувьд Бобкатс бүсдээ 11-5 амжилт үзүүлж плэйоффт 3-р байраар шалгараад байгаа юм.


Сагсчин Ц.Шаравжамц "Одоогоос яг таван жилийн өмнө дэлхийд 2 нар мандах шиг болж билээ. Тэр өдөр хүү маань Д1 сургуулийн анхны урилгаа авч байжээ.Харин өнөөдөр өндөр хуурай хүү минь Сагсан бөмбөгийн эх оронд хэн бүхний хүрээд байдаггүйд хүрч Их сургуулийн анхны урилгаа авлаа. Хуурай аавын хувьд дахин дэлхийд 2 нар мандах мэт хөлгүй их жаргалыг мэдэрлээ. Энэ хүртэлх зам хатуу байсан шүү. 

Хүү минь 16хан насандаа энэ өндөрлөгт хүрнэ гэдэг хэр их боломж чадвартай вэ гэдгийг харуулж байгаа юм. Гэр бүлээрээ баярлаж хөөрөөд бөөн юм болж байна. С.Ган-Эрдэнэ хүүдээ болон Солонго ээжид нь халуун баярыг хүргээд нийт Монголын сагсан бөмбөг болон спорт сонирхогчдын өмнөөс эрүүл энх, илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хайртай шүү" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр