Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан 2 хоригдол өнгөрсөн шөнө оргосон. Холбогдох газруудаас эрлийг шуурхай эхлүүлж, эрэн сурвалжилж байсан. Тэгвэл нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилжээ. Нөгөө хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.