Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг нийтэд нээлттэй худалдах чиглэлийн дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос шийдвэрлэлээ. Ингэснээр тус хувьцаат компани хувьцаагаа нийтэд санал болгон гаргаж буй төрийн өмчит хоёр дахь компани болж байна.