Тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аварга, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн гардан тулааны багш, ОУХМ, ахлах дэслэгч Болдбаатарын Наадам АНУ-д зохион байгуулагдсан тулааны олон улсын фестивальд тэргүүлж, алтан медаль хүртжээ.
АНУ-ын Охой муж Колумбус хотод 2 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд Арнольд классик тулааны олон улсын фестивальд Муайтай боксын төрөлд 88 кг-ын жинд амжилттай оролцож, тэргүүлсэн байна.
Тэрээр энэ төрөлдөө 2019 онд мөн түрүүлж байсан бөгөөд 5 жилийн дараа аваргаа дахин бататгаж, олон улсын тулааны спортоор хичээллэдэг тамирчдын талархлыг хүлээсэн байна.
Ахлах дэслэгч Б.Наадам нь тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аваргаар шалгарч байсны зэрэгцээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээнд 9 удаа аваргалж байжээ.