Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь гарчээ. ХХҮЕГ-аас мэдээлснээр, хүүхдийн мөнгийг гуравдугаар сарын 20-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, асаргаа, амьжиргаа, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж зэрэг хөнгөлөлт тусламжийг энэ сарын 14, 26-нд олгоно.
Харин хүнстэжээлийн дэмжлэг, насны хишгийг 14-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 20-нд өгөхөөр хуваарилжээ.