Шавиа удирдан чиглүүлж, бэлтгэж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа буурч, гурван сар цалингийнхаа 20 хувийг хасуулсан Хакүхо М.Даваажаргал дэвжээгээ удирдах эрхгүй болжээ. Сүмогийн холбооноос гаргасан мэдэгдэлд Мияагино дэвжээг хаврын башёд Тамагаки удирдаж, бөхчүүдийг нь бэлтгэх гэнэ.
Харин Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатаг дэвжээгээ удирдаж чадахгүй байгаа гэж хатуу зэмлэн бусад ояката нар хэрхэн дэвжээ удирддагийг гаднаас нь хар хэмээжээ.