ОХИДЫН ЧИМЭЭГ ЧАГНАЯ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Б.САРНАЙ
2024/03/02

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 800 гаруй охид өөрсдийн эрхийг хэрхэн хамгаалах, хэрэгтэй мэдээ мэдээллээ солилцох зорилгоор “Охидын чимээ” арга хэмжээг зохион байгууллаа. Тэд сэтгэлзүйч, хуульч, эмч, багш зэрэг мэргэжлийн хүмүүсээс өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаар хувийн зөвлөгөө авах, нийтээр тулгамдаж байгаа сэтгэлзүйн болон харилцааныхаа талаар нээлттэй ярилцсан юм.


Монголын охидын зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулсан охидын болзоонд дуучин продюсер Д.Уламбаяр /Ука/ оролцож охидтой нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Мөн гадаадад хэрхэн суралцах вэ?, охидын сэтгэлзүй, өөрийгөө бүтээх гурвалжин, охидын бэлгийн боловсрол гэх мэт олон чухал сэдвээр ярилцаж хэрэгтэй мэдээ мэдээллээ солилцож нэг өдрийг хамтдаа  өнгөрөөсөн юм.


Уг арга хэмжээнд охидтой болзохоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монголын охидын зөвлөлийн ахлах зөвлөх Б.Ану Үжин, дуучин продюсер Д.Уламбаяр, Ариун оюун академийн гүйцэтгэх захирал О.Ариунзаяа, Happy Z Clinic охид өсвөр үеийн эмнэлгийг зөвлөх эмч Н.Мөнхзул, Андра академийн гүйцэтгэх захирал, Miss Earth 2023 Б.Мөнхчимэг, ОТИС-ийн сэтгүүлзүй, олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч Г.Золзаяа, ACE эмэгтэйчүүдийн эмнлгийн эмч Т.Ганчимэг нар хүрэлцэн ирсэн юм. Тэд охидын QR кодоор явуулсан нууц асуултанд хариулж чин сэтгэлийн халуун яриа өрнүүлэн, үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн юм.

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11