АМГТГ: ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС “РОСНЕФТЬ” КОМПАНИД НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ЗОГСООХ АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙНА

admin@Rec.mn
2024/03/01

ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан тус улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаар тогтоолоор арилжааны автобензиний тэр дундаа биржийн арилжаагаар худалдсан, худалдан авсан бүх төрлийн автобензинийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд экспортод гаргахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Энэхүү тогтоолын үйлчлэх хүрээ нь биржээр арилжаалагдаж байгаа автобензинд хамааралтай буюу үйлдвэрлэгчээс шууд худалдан авсан бүтээгдэхүүнд хамаарахгүй байхаар заасан байна.

ОХУ-аас Монгол Улсад экспортолж буй бүх төрлийн автобензин /А-80, АИ-92, 95, 98/-ийг манай шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд болон ОХУ-ын Роснефть компани хооронд байгуулсан урт хугацааны шууд худалдааны гэрээний дагуу Ангарскийн боловсруулах үйлдвэрээс нийлүүлдэг.  

Иймд тус тогтоолд Монгол Улс хамаарахгүй бөгөөд Монгол Улс руу экспортолж буй бүх төрлийн автобензиний үйлдвэрлэл, ачилт, тээвэрлэлт аливаа нэг саадгүй хэвийн явж байгаа талаар Роснефть компаниас манай талд мэдэгдсэн.

Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар 01-ний өдөр Сүхбаатар боомтоор ОХУ-аас 56 вагон буюу 3360 тонн АИ-92 автобензин, 48 вагон буюу 2880 тонн дизель түлш импортоор орж ирээд байна.

Өнгөрсөн 02 дугаар сард Монгол Улс 74,8 мянган тонн АИ-92 автобензин импортолсон бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. Мөн манай импортлогч аж ахуйн нэгжүүд 2024 оны 03 дугаар сард ОХУ-ын Роснефть компаниас 70 мянган тонн АИ-92, 1600 тонн АИ-95 автобензин худалдан авахаар захиалсан ба энэхүү захиалгын үйлдвэрлэл, ачилт, тээвэрлэлт саадгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг нийлүүлэгч тал мэдэгдсэн.

Иймд ОХУ-ын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаар тогтоолтой холбоотойгоор манай улсын бүх төрлийн автобензинийн импорт, нийлүүлэлт, хангамжид ямар нэг нөлөөлөл үүсэхгүй, үйл ажиллагаа хэвийн, тогтвортой үргэлжлэн явагдах болно гэж АМГТГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11