Монгол улсын газар нутгийн дийлэнх хэсэгт олон жил тохиогоогүй зуд болж, цаг агаарын нөхцөл онцгой хүндэрсэн. Иймд ӨМӨЗО-ны Засгийн газар Онц байдлын танхим, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллага нэгжээрээ дамжуулан Монгол улсын гамшгийн бүсэд өдөн хүрэм, хөвөн хүрэм, гамшгийн үеэр хэрэглэх гэр бүлийн багц, малгай, бээлий зэрэг 860 мянган юанийн өртөг бүхий эд материал хандивласан байна.