Өнгөрсөн даваа гарагт Япон улсын Фүкүока мужийн Мияама хотын нэгдүгээр ангийн сурагч үдийн цайныхаа үеэр бөднө шувууны өндгөнд хахаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр өдрийн 12:30 цагийн үед үдийн цайндаа орж байхдаа гэнэт сандлаасаа босон бөөлжих гэж байгаа мэт үйлдэл үзүүлжээ. Багш нар хүүд туслахыг хичээн нуруу руу нь цохисон ч амнаас нь ямар нэгэн зүйл гараагүй байна. Хүүг нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргэсэн ч 14:50 цагийн үед нас баржээ.
Одоогоор тус улсын Боловсролын яамнаас сурагчдын үдийн цайнд өгдөг бөднө шувууны өндгийг түр хязгаарлаад байгаа аж.