Монгол Улсын Үндэсний номын сан шинэ байраа ашиглалтад хүлээн авч, салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Төв номын сангийн шинэ байр нь Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай бөгөөд барилга нь 11 давхар, 9,948.2 ам.метр талбайтай юм. Харин шинэ байранд нүүж ороод хэзээнээс үйл ажиллагаа эхлэх нь тодорхойгүй байгаа аж.