Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 7-нд шүүхээс ял оноосон байдаг. Тэдний зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан. Тухайн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноосон.
Тэгвэл өчигдөр /2024.02.29/ Давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 2 жилийн хорих ял оноосон бол ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарыг суллаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.