ШӨХТ: ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮД ҮГСЭН ХУЙВАЛДАЖ САР БОЛГОН ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА БАЙДАЛ АЖИГЛАГДАЖ БАЙНА.

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/29

Гурилын компаниуд үнээ шалтгаангүйгээр нэмсэн нөхцөл байдал тогтоогдсон тул ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ тухай ШӨХТГ-ийн дарга Б.Билгүүн "Гурилын үнэ өсөж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж ажиллалаа. Үүн дээр бид судалж үзэхэд

2022 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд:

  • Дээд гурил дунджаар 62.8 хувиар
  • Нэгдүгээр гурил 53.1 хувиар
  • Хоёрдугаар гурил 40.9 хувиар гурилын үнэ өссөн байна.

Харин гол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийг судалж үзэхэд:

  • Улаанбаатар дээд гурил 47 хувиар
  • Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар
  • Од групп дээд гурил 95.5 хувиар
  • Од групп нэгдүгээр гурил дээр 70 хувиар
  • Алтан тариа дээд гурил дээр 64 хувиар
  • Алтан тариа нэгдүгээр гурил дээр 55.6 хувиар тус тус үнээ өсгөсөн судалгаа гарсан.

Улаанбуудай гурилын 87.5 хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ өссөн нь үндэслэлгүй байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Нөгөөтэйгүүр гурилын үнэ нэмэгдсэн цаг хугацаа болон давтамж нь ижилхэн байгаа. Үүнээс харахад компаниуд төрийн бус байгууллага дээрээ үнээ ярилцан, үгсэн хуйвалдаж үнээ нэмж байна гэсэн дүгнэл манайхаас гарсан. Ийм учраас зөрчлийн хэрэг үүсгээд торгуулийн арга хэмжээ авсан. Гэхдээ шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна. Шүүхийн шийдвэр гараагүй байх өнгөрсөн нэг жилийн хугацаанд үнэ нэмэгдсээр байна.

2023 оны хувьд 1 сарын нэгнээс 12 сарын 31-ний байдлаар:

Дээдийн дээд савласан гурилын үнийг таван удаа нийтдээ 15 хувь /515 төгрөгөөр/ Дээд гурил есөн удаа нийтдээ 14 хувиар, 1-р гурил 9 удаа 12 хувиар, 2-р гурил найман удаа 11 хувь тус тус нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл жилийн дотор 154-515 төгрөгөөр гурилын үнэ алгуурхан өссөөр байсан. Энэ өсөлт 2023 онд ч үргэлжилж 2023 оны нэгдүгээр сараас 2024 оны нэг сарын хооронд 11-19 хувиар буюу 154-635 төгрөгөөр нэмэгдсэн байна.

1-2 сарын интервалтай, тогтмол үнээ нэмж байгаа энэ асуудал дээр ШӨХТГ шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд гадны орнуудаасгурилын импортыг оруулж ирж, шударга өрсөлдөөнийг бий болгоход зах зээлийнхээ жамаар гурилын үнэ буурна гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11