Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2024.02.29/ Тусгаар тогтнолын ордонд хуралдаж буй аж. Тодруулбал,
Сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага болон УИХ-ын сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эх сурвалжийн мэдээллээр, Улстөрийн намуудын сонгуульд зарцуулах мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 6.4 тэрбум төгрөгөөр тогтсон. Харин тойрогт нэр дэвшигчийн зарцуулах зардал дээд тал нь 894.7 саяас 1 тэрбум 526 саяын хооронд байхаар тогтоосон байна.