Мэргэжлийн бокст хүч сорьж буй Э.Цэндбаатар Probox холбооны ээлжит тулаанаа хийлээ. Түүний мэргэжлийн дэвжээн дээрх ес дэх тулааны өрсөлдөгч нь гвиней гаралтай канад боксчин Мохамед Соумаоро байлаа. Улмаар манай тамирчин сүүлийн гурван үед давуу байдлаа алдалгүй явсаар шүүгчийн саналаар ялалт байгуулав. Ингэснээр Э.Цэндбаатар мэргэжлийн боксод ес дараалан хожсон үзүүлэлттэй болж байна.