ӨНӨӨДӨР МЕТРОНЫ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/29

Монгол Улсад сүүлийн арав гаруй жил яригдаж байгаа метроны ажил өнөөдрөөс албан ёсоор эхлэх гэж байна. Өчигдөр НИТХ-аар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын хоёрдугаар шатны хэлэлцүүлэг болж метро байгуулахтай холбоотой эхний ээлжийн санхүүжилт болох 387.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлуулсан. Тодруулбал метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөгийг нийсэлийн төсөвт хотын дарга Х.Нямбаатар том амжицаар оруулж ирээд, торойх зүйлгүй шийдүүлээд авлаа. Харин тэр төсвөө батлуулаад гарч ирсэн хойноо маргааш бид олон улсын тендерээ зарлаж, метроны ажлаа эхлүүлнэ гэж ам бардам мэдэгдэв.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр метро барих төслийн Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг өнөөдөр 12:00 цагт зарлахаар болжээ. Зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд уг тендерт шалгарсан компани ТЭЗҮ, зураг төсөл дээр ажиллах, гүйцэтгэгчид хяналт тавих үүрэгтэй байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлана. 

Монголын анхны метро Амгалан өртөөнөөс Толгойт хүртэл 17,7 км үргэлжилнэ. Хөндлөн сунгаж тогтсон төлөвлөлттэй манай хотын хувьд энэ хамгийн боломжит байршил гэж Жайкагийн хийж байсан дээрх судалгаагаар баталсан аж. Мөн билетийн үнэ 600 төгрөг байхад боломжийн байна гэж судалгааны дүгнэлтэд тусгагдсан байсныг ч хотын удирдлагууд хэлж байсан. Энэхүү метро нь өдөрт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна гэж тооцоож буй.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11