Өнгөрсөн нэгдүгээр сард ханиадны сироп уусан 68 хүүхэд нас барсан хэрэг Узбекистанд гарсан. Энэ хэрэг гарсны дараа ДЭМБ “Marion Biotech” гэх Энэтхэг компаний үйлдвэрлэсэн “Ambronol болон Dok-1 Max” гэх ханиалганы сиропыг чанар, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл өчигдөр уг хэрэгт холбогдуулан нийт 23 хүнд 2-20 жил хүртэлх ял оноожээ. Тус улсын шүүх хамгийн урт буюу 20 жилийн хорих ялыг “Quramax Medical” компанийн гүйцэтгэх захирал Сингх Равендра Пратарт оногдуулжээ.