Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-иас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарийг танилцууллаа. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай аж. Хэрэв өөрчлөлт орохоор бол гэрээнд бүртгэгдсэн дугаарын утсаар мэдээлэл хүргэх юм байна.
Засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан иргэдийг хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-иас уриаллаа.
Гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж, засвар хийх байршлуудын мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.