УЛААНБААТАР-БИШКЕК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГИЙГ СЭРГЭЭХЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/28

УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев, Бүс нутаг хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн улс төр, эдийн засаг соёл, хүмүүнлэг болоод иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжиж байгаа энэ цаг үед Парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа Улаанбаатар-Бишкек чиглэлийн иргэний агаарын тээврийн шууд нислэгийг сэргээх, аялал жуулчлалын тур операторуудын хэлхээ холбоог тогтоож иргэдийн саадгүй зорчих урсгалыг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал хэмээн онцлов.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалт хэлэлцээний үеэр талууд хоёр улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалахын зэрэгцээ, Байнгын хороод, Парламентын бүлэг, Тамгын газрын түвшинд харилцан айлчлах, ажил хэрэгч уулзалтыг идэвхжүүлж, санаачилгатай ажиллах талаар хэлэлцэж санал нэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр