АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛСААС МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН, АРЬС ШИР, НООС, НООЛУУР, КИРГИЗ УЛСААС ЖИМС ЖИМСГЭНЭ, НАРИЙН НОГОО НИЙЛҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/28

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр (2024.02.27) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Ата Бейит” дурсгалын цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ.


Уулзалтын эхэнд тус улсын Парламентын дарга Н.Шакиев хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай хоёр улс түүх, өв соёлын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд юм.  Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа харилцан хуваалцаж, цаашид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлон тэмдэглэв. 

Тэрбээр, өнгөрсөн жил манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан онцлох үйл явдлууд болж өнгөрсөн. Тодруулбал, Киргиз Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай чухал түншийн нэг болохыг нотолж, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Киргиз Улсад хийсэн ажлын айлчлал юм. Эдгээр айлчлалууд нь манай хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлж, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон хэмээн дурдлаа. 

Түүнчлэн дээрх айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг 2023 онд нээсэн нь манай хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлж буйг тэмдэглэхэд таатай байна хэмээгээд, цаашид хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр