Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” хэмээн тус тус заасан байдаг.
Тэгвэл УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт энэ оны зургаадугаар сарын 28-нд болно. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс иргэдийн шилжих хөдөлгөөнийг хааж, санал авах өдрийн дараа буюу зургаадугаар сарын 29-нөөс нээнэ.