Өчигдөн нэгэн аав сэрэмжлүүлэг болгох үүднээс өөрт тохиолдсон эмгэнэлт явлаа цахим орчинд сийрүүлсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн.
Тодруулбал 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түүний бага хүү нь аспирин 81 гэх эмийг олноор уусан байжээ. Үүнийг мэдмэгцээ 103-руу утасдаж, өөрсдөө хүүхдээ эх нялхаст хүргэсэн байдаг.
Гэвч хүлээн авахын эмчийн хайхрамжгүй байдлаас болж 3 цагийн турш ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар хэт оройтож ходоодыг нь угаасан ч эмийн үйлчлэл бүх биеэр нь тархсан байсан тул маргааш үүрээр нь бяцхан хүү хорвоог орхижээ.
Эмнэлгийн байгууллага яаралтай тусламжийн үед хэрхэн ажиллах ёстой байдаг талаар эмч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодруулж, байр суурийг нь сонслоо.