Соёлын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болох нь.
Тодруулбал гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үнэ төлбөргүй иргэдэд үйлчилж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлыг сурталчлан ажиллах юм.