П.САЙНЗОРИГ: ГАЗАР АВЧИХААД ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛДӨГГҮЙ ШУДАРГА БУС ЯВДАЛТАЙ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ЭВЛЭРЭХГҮЙ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/26

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудыг хороо, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эдийн засаг, төсвийн хороо, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо, Хүний хөгжлийн хороодын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг  холбогдох асуудлуудыг танилцууллаа.

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд татварын орлого талдаа газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгаад буй.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тайлбар хийлээ. Тэрбээр:

-Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. 

Газрын эрхтэй холбоотой дээрх судалгааг нарийвчлан тооцоолж, судалж чадвал илүү их орлого төвлөрүүлэх боломжтой.

 Хэд хэдэн га газар авчхаад дуудлага худалдааны үнийг төлөөгүй ийм шударга бус зүйлийг нийслэлийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хуулийн хүрээнд дуудлага худалдааны анхны үнийг зохих ёсоор нь төлөх шаардлагыг газар эзэмшиж, ашиглаж буй тухайн этгээдүүдэд тавина. 

Уг ажлыг Нийслэлийн Татварын алба, Газар зохион байгуулалтын алба хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Өмнө нь газрыг төсөл болгож ашиглуулалгүй шууд эзэмших, ашиглах эрхийг олгодог байсан. Үүнээс улбаалан газрын наймаа дэлгэрсэн гэхэд буруудахгүй. Ийм алдааг дахин давталгүйгээр шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр төсөл хэлбэрээр зарахаар төлөвлөж байна.  

Өөрөөр хэлбэл, “Уг байршилд танай компани битүү цэнгэлдэх хүрээлэн барьж чадах уу? Бид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ. Танай компани тэдэн оноос эхлэн татварын төлбөрөө төлж эхэлнэ. Энэ хугацаанд барилга, байгууламжаа ашиглалтад оруулж чадахгүй бол төлөх ёстой байсан татвараа төлнө шүү” гэх мэтээр газрыг төсөл байдлаар хуваарилна. Ингэж зөв голдиролдоо орохгүй бол эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс газрыг их хэмжээгээр нь авчхаад төсөл хэрэгжүүлэхгүй, ашиглахгүй, дараад үлддэг. Ингээд газраа хэдэн сая доллароор зарна гээд өндөр үнэлгээ хэлээд сууж байна. Үүнийг цэгцлэх зорилгоор газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэхээр төсвийн тодотголд тусгасан гэв.

Харин нийслэлийн татварын бус орлогыг 68.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, татварын өргөтгөсөн бааз суурийг ашиглан аж ахуйн нэгжүүдийн татварын орлогын ногдол төлөлт, дутуу төлөлтийн нарийвчилсан судалгааг гарган, орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, хүү торгуулийн алданги өр, төлбөрийг барагдуулах тал дээр анхааран ажилласнаар төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11