З.ЭНХБОЛД: Ч.ХҮРЭЛБААТАР ӨӨРИЙНХӨӨ ӨВӨӨ ШИГ ХӨРӨНГӨ ОРУУЛААГҮЙ ГАДААД ИРГЭДЭД ҮНЭГҮЙ ГАЗАР ОЛГОХ ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ ЯВААД БАРИГДАХААРАА НАМАЙГ ГҮТГЭЛЭЭ

admin@Rec.mn
2024/02/23

УИХ-д иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн "100 жилээр гадаадын иргэнд газар эзэмшүүлэх" заалтыг дахин УИХ-аар хэлэлцэхгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, "УИХ-ын архиваас 2013 оны “Хөрөнгө оруулалтын хуулийн” газартай холбоотой санал хураалтыг олж авлаа. 44 гишүүн оролцож 34 дэмжиж батлагджээ. 10 гишүүн кнопондоо хүрээгүй гэдэг нь эзгүй байсан байх магадлалтай. Дэмжсэн 34 гишүүний нэг нь одоогийн сайд Ч.Хүрэлбаатар. 34 гишүүний 16 нь АН, бусад нь МАН МАХН болон бусад нам эвсэл бие даагч байна. Хэд хэдэн асуулт гарна.

1. Хэрэв буруу хууль байсан бол АН-аас бусад намын 18 гишүүн яагаад дэмжив, Хүрэлбаатар өөрөө оролцоод?

2. Хэрэв энэ хууль буруу байсан бол МАН сүүлийн 8 жил засах нь яасан?

3. Хууль батлагдсанаас хойш 11 жил болоход бурууг нь ярилгүй дуугүй явав?

4. Өнөөдөр ч гэсэн “эзэмших” гэдэг үгийг хасаж болно, тэр ажлаа яагаад хийхгүй байна МАН? Намайг гадаадынханд 100 жилээр газар өгсөн гэдэг гүтгэлгийн зорилго тодорхой болсон.

Ч.Хүрэлбаатар өөрийнхөө өвөө шиг хөрөнгө оруулаагүй гадаад иргэдэд үнэгүй газар олгох хууль цагаан сарын өмнө чимээгүй батлах гэж яваад баригдахаараа УИХ дарга асан намайг ганцаараа сууж байгаад ганцаараа хууль баталдаг мэтээр гүтгэлэг явуулсан нь баригдлаа.
УИХ-ын даргын кноп гишүүдтэйгээ адилхан нэг л байдаг. Ашгүй Г.Занданшатар дарга хэлэлцүүлгийг зогсоож аварлаа" гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр