Тэднийх өвлийн цагт малаа сайн хашаа хороотой байлгаж шуурганаас сэргийлэх халхавч саравчнаасаа унжуулдаг гэнэ.
Мөн зун намартаа таана хурааж өвөл, хаврын цагт малынхаа тэжээлтэй хольж өгдөг бөгөөд хамгийн гол нь өвлийн цагт малынхаа хэвтрийг аль болох дулаан байлгадаг аж.
Малаа аль болох сайн нэмнэхийн зэрэгцээ үхрийнхээ эврийг хүртэл дулаалжээ. Учир нь өвөл үхэр эврээрээ их даардаг гэнэ.