З.БАТБАЯР: АВТОМАШИН УГААЛГЫН ҮНЭ 3-4 ДАХИН БУУРАХ БОЛОМЖ БИЙ

admin@Rec.mn
2024/02/23

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2024.02.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УСНЫ ГАЗРЫН ДАРГА З.БАТБАЯР:

-Өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард болсон үерийн улмаас өвөлдөө халиа дошин үүссэн. Цаг уурын мэдээллээр 1975 оноос хойш орж байгаагүй хур тунадас орж, зудын байдалд байна. Одоо гэнэт + градус руу орвол шар усны үер нүүрлэх эрсдэл өндөр болсон.

“Оюутолгой” –н уурхайн хаягдлын далангийн шүүрлийн асуудал байсан. Усны газраас шнжээч томилогдон ажиллаж, хохирлын хэмжээг тогтоосон.  Аюул учруулахаар биш ч гэсэн шүүрлээр гарсан ус нь стандартаас давсан тул 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. “Оюутолгой” компани энэхүү торгуулийг төлсөн.

Автомашин угаалгын газарт цэвэр ус ашиглахыг хориглосон шийдвэр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.  Дээрх шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Туул голын сав газар, мөн Байгаль орчны иргэний зөвлөлүүд хамтран авто машин угаалгын газруудад шалгалт хийлээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг авто машин угаалгын газрын 30 хувь дахин ашигласан ус ашигладаг болсон байна. 10 орчим хувь нь өөрийн худагтай. 10 орчим хувь нь зөөврийн ус ашигладаг. Зөөврийн ус ашигладаг автомашин угаалгын газар нь цэвэр ус ашиглах нь багассан байна.

 Дахин ашигласан усыг ашиглаж байгаа авто машин угаалгын газарт машин угаалгын үнэ 12,000 төгрөгийн үнэтэй байгаа бол цэвэр ус ашигладаг газарт авто машин угаалгын үнэ 30,000-40,000 төгрөгийн хооронд байна. Автомашин угаалгын үнэ 3-4 дахин буурах боломж бий.

Дахин ашигласан усыг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг болохын тулд бид удахгүй арьс ширний үйлдвэрүүдэд шаардлага тавьж ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11