Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын анхны гарын шавь нарын нэг болох Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг дээрэлхэж, тэдний мөнгийг хулгайлдаг байсан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Уг асуудлаар өнөөдөр/2024.02.23/ сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, Хокүсэйхог зодог тайлуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү асуудал нь Хакүхо М.Даваажаргалын багш, дасгалжуулагчийн замналд хараар үлдэх үйл явдал болсон төдийгүй түүний албан тушаалыг ч мөр хоёр зэрэглэл бууруулсан байна.