Өнгөрсөн шөнө Төв аймаг, Аргалант сум, Хөшөөт багийн авто зам дагуу зорчиж байсан өвс ачсан ачааны автомашин ачааны хэсгээсээ шатжээ.
Тодруулбал, 2.5 тн өвс ачсан иргэн З-ийн "Beiben North Benz ND4251" загварын ачааны автомашины ачааны хэсэг шатаж байсныг орон нутгийн зургаан иргэн өвсийг автомашинаас буулган тарааж галыг унтраасан байна.