Хэнтий аймаг Батноров сумын Идэрмэг 5-р багт өвөлжилт маш хүнд байна. 10 сараас хойш ойролцоогоор 30 орчим удаа цас орж, цасны зузаан тэгш газартаа 20-30см, хунгарласан газартаа 40-50 см хүрсэн тул мал өвс олж идэх боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Хоёрдугаар сарын 16, 17-оор орсон их цасан шуурганаас хойш зам, даваанууд хаагдсан. Одоо ч цаг агаар тогтворжоогүй, явган шуургатай, хүйтэн байгааг эх сурвалж хэлж байна.
Тус баг 123 өрхтэй. Нийт 45000 мянган мал тоологдоод байсан ч зуднаас үүдэн 6000-7000 мал зүй бусаар хорогджээ.