Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байгаа В, С ангилалтай иргэдийг хоёрдугаар сарын 5-наас бүртгэж, Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд үнэ төлбөргүй суулгахаар болсон. Үүнтэй холбоотой зардлыг нийслэлийн Нийтийн тээврийн батлагдсан төсвөөс гаргах юм. Цалин 3,5 сая төгрөг болно. Хоёр ээлжээр өдөрт 8-9 цаг ажиллах аж.
Гэхдээ одоогоор автобусны жолоочийн цалинг 3,5 сая төгрөг болгох шийдвэр албажаагүй байна.
Цалинг НИТХ-аар төсвийн тодотгол орж, машин цагийн журамд өөрчлөлт оруулна.