Энэ сарын 21-22 өдрүүдэд Алтай, Булган, Үенч сумдад цас нэмж орох төлөвтэй байгаа тул Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Булган, Үенч, Алтай сумын Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын хичээл, сургалтын үйл ажиллагааг 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр хаах,
Барлагийн буюу нүүрс тээврийн замыг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэн хаах
Булган суманд 50 тонн, Үенч, Алтай сумдад тус бүр 30 тонн хорголжин тэжээл олгох,
Булган, Үенч, Алтай сумдад тус бүр 2000 пресс өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох,
Булган, Үенч, Алтай суманд тус бүр 5 тонн түлш олгох,
Өнөөдөртөө багтаан бүх нөөцийг сумууд руу гаргах
Энэ сарын 25-ныг дуустал туулах чадвартай машинуудыг нэмэлтээр дайчилгаанд гаргахаар шийдвэрлэлээ.