БАЯН-УУЛ СУМАНД ЦАСНЫ ЗУЗААН НЭМЭГДСЭНЭЭС БОГ МАЛ ТАМИРДАЖ, ХЭЭЛ ХАЯХ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/02/21

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. 

Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ.

Тухайлбал, тус аймгийн Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс бог мал тамирдаж, хээл хаях хэмжээнд хүрсэн байна. Тус сумын 289 өрхөд тус бүр 15 шуудай тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эрүүл мэндийн тусламж хүргэлээ. Мөн Жаргалан сумын 214 өрх зудын нөхцөл байдалд байгаа гэсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс айл тус бүрд 15 шуудай хивэг тэжээл, шаардлагатай тусламжуудыг эхний ээлжинд шуурхай бүлэг хүргэж өглөө. Мөн Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бугат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олголоо. Цаашид нөхцөл байдалтай уялдуулан хоёрдугаар ээлжинд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг олгох ажлыг зохион байгуулах аж.

Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Бугын даваа, Цээл сумын Цагаан голын хөндий, Есөнбулаг сумын Дөтийн даваа, Цогт сумын Дөтийн даваа, Төгрөг сумын Мааньтын даваа, Эрдэнэ сумын Замтын даваа, Жаргалан сумын Дунд замын даваа, Дарви сумын Улаан сайрын даваа зэрэг хаагдсан зам давааг онгойлгохоор бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Гэвч их хэмжээний цас, цасан шуургын нөхцөл байдлаас үүдэн сум хоорондын зам хүндрэлтэй хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 44 минутын өмнө
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03