Хөшгийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал орчимд агаарын температур -38 хэмд хүрэн хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй болжээ.
Үүнээс шалтгаалан 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн "ОМ301" дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байгааг "МИАТ" компаниас мэдэгджээ.