МОНГОЛ БҮСГҮЙ ГЕННИСИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

Б.САРНАЙ
2024/02/21

Уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг хамгийн олон удаа буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг тооцсоноор Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Дэлхийд алдартай олон улсын “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчин, Монгол Улсын уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг тусгай шалгуурын дагуу хамгийн олон удаа буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг тооцсоноор Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Түүний өмнөх дээд амжилт нь 21 юм байна.Тэрээр  “Нарны цирк”-ийн дөрвөн шоуд оролцож байсан ба Лондоны алдарт Рояль Алберт Холл театрт 2024 оны нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд шинэчилсэн тайзны найруулгатайгаар үзэгчдэд хүрч буй тус циркийн “Alegría-In A New Light” шоуд оролцож байгаа ажээ.

С.Оюун-Эрдэнэ 6 настайгаасаа уран нугаралтаар хичээллэж олон улсын “Нарны цирк”-т 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд түүнтэй хамт тус циркийн акробатчин Люси (Lucie) гар дээрээ хойшоо хамгийн олон үсэрсэн (back handsprings) үзүүлбэрийг гүйцэтгэж Гиннесийн дээд амжилтыг шинэчилсэн байна.

Гиннесийн дээд амжилтын шүүгч Меган Брюс: “Би “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчид сайн гэдгийг мэдэж байсан, гэхдээ эдгээр амжилтыг биечлэн болон ойроос харах нь огт өөр зүйл байсан. Оюун-Эрдэнийн үзүүлсэн уян хатан байдал, дээд биеийн хүч нь намайг гайхшируулсан. Бие бялдрын хувьд маш их ачаалалтай дээд амжилтыг эвдсэн жүжигчиндээ баяр хүргэе” гэжээ.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11