Өчигдөр /2024.02.20/ 19:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн замын урд автобусны буудал орчимд T.rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж, осол гаргажээ.
Тодруулбал, тэрбээр сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн бөгөөд тус ангийн жижүүрийн алба хаагч зөрчил гаргагчийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.