ХОВДОД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭХ ЗӨРЧЛИЙГ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

admin@Rec.mn
2024/02/21

Ховд аймгийн нэр бүхий сэтгүүлч цаг агаарын нөхцөл байдал тааруу, хаваржилт хүнд болж байхад хурдан морины уралдаан зохион байгуулж байна гэх утгатай мэдээлэл цацсан байдаг.

Тодруулбал, тэрбээр "Цасаар шуурч, зам даваа хаагдахад хүрч, цаг агаар хүнд байхад бандгар уяачид энэ сарын 17-ны өдөр Эрдэнэбүрэн суманд хурдан морьдын уралдаан зохион байгуулж наадсан байх юм. Засгийн газрын тогтоолыг зөрчиж, мөн хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах тоглоом наадам зохион байгуулсан уяачдад хэн ямар хариуцлага тооцох вэ. Уг асуудлыг хүүхэдтэй ажилладаг байгууллагууд шалгана уу" гэжээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ зөрчлийг 18-ны өдөр бүртгэлд оруулж шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар харьяаллын дагуу аймгийн Гэр бүл, хүүхдийн хөгжлийн газарт шилжүүлсэн" гэв.

2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр, Засгийн Газрын 57-р тогтоол гарч, энэ үеэс эхлэн жил бүрийн арван нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон.

Гэвч морь сонирхогчид хийгээд уяачид тус тогтоолыг зөрчин нууцаар сунгаа, үсэргээ, хурдан морины уралдаан зохион байгуулдаг гэх мэдээлэл олон нийтийн дунд бий. Тэгвэл асуудлын мөрөөр цагдаагийн байгууллага шалгаж, зөрчил илрүүлж, харъяаллын дагуу шилжүүлж ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр