Авьяаслаг хүү Б.Бат-Энэрэлийн тоглолт дээр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулж өгсөн хүн яруу найрагч В.Нэргүй гэгч байжээ. Тэрээр тоглолтын үеэр үг хэлэхдээ “Соёлын яамны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан гардуулж өгөх ёстой байсан ч ажил амжихгүй, ирж чадсангүй. Ч.Энх-Амгаланг төлөөлж би ирлээ. Б.Бат-Энэрэл дүүдээ баяр хүргэе, баяртай байна” гэсэн юм.
Харин Соёлын яамнаас хүүд СТА цол тэмдэг олгоогүй гэдгээ мэдэгдээд буй.
Тэгвэл хүүд СТА цол тэмдэг олгуулахаар холбогдох бичиг, баримтыг 2 сарын 16-нд хүргүүлсэн байна.
Ийнхүү яруу найрагч В.Нэргүй Соёлын яамны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалантай холбогдож, энэ хүүд цол, тэмдгийг нь гардуулаад өгөхийг хүсчээ. Гэвч тэмдэг нь тоглолтын үеэр гараагүй байж. Иймд тоглолт дээр тухайн мэдээллийг зарлаад л орхих байсан ч хүүхдийн урмыг бодоод ийм шийдвэр гаргасан гэнэ.