Өнгөрсөн бямба гарагт "Талархал" уран бүтээлийн тоглолтоо хийсэн дуучин Б.Бат-Энэрэлд тоглолтынх нь үеэр МУСТА цол тэмдэг олгосон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тухайлбал, Соёлын яам бага насны хүүхдэд өндөр хэмжээний шагнал олголоо хэмээн шүүмжилсэн.
Тэгвэл энэ талаар Соёлын яам "Манай яам Б.Бат-Энэрэлд МУСТА цол олгоогүй" гэх тайлбарыг өгчээ.