Цагдаагийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг хуулийн хүрээнд хамгаалж, түүнийхээ хариуд сар бүрийн орлогоос нь тодорхой хэмжээний хувь авдаг гэх мэдээлэл бий.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Тэгвэл Г.Тэмүүлэнг гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хаасан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад "Хэргийг хаагаагүй, хянагдаж байгаа" гэв.