Нийслэлийн зарим дүүрэгт 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр "Газ мэт үл мэдэгдэх зүйл үнэртээд байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж мэргэжлийн байгууллагууд холбогдох шалгалтыг эхлүүлсэн билээ.
Тэгвэл уг асуудал юу болсон талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Экологийн цагдаагийн албанаас “Э” ХХК нь үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн" гэв.