Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар мөсөнд авиралтын ДАШТ-ээс медаль хүртсэн монголын анхны тамирчид боллоо
Канад Улсын Эдмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-нд болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Хэрлэн мөнгөн медаль хүртсэн бол түүний дүү Н.Сэлэнгэ эмэгтэйчүүдийн хурдны төрөлд хүрэл медаль хүртжээ. Ийнхүү ах, дүүс мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.