ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 5 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО

Б.САРНАЙ
2024/02/19

Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд багийн “Гоожуур”, Сүмбэр багийн “Дэлгэрмөнх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 02.17-ны өдрийн 12:00 цагийн орчим тус сумын харьяат малчин З малдаа мотоциклтой яваад, мөн өдрийн 15:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Э малдаа морьтой яваад тус тус  сураггүй болсон тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан малчин З /33 настай, эрэгтэй/, Ц /32  настай, эрэгтэй/ нарыг 02.17-ны өдрийн 20:05 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  мөн өдрийн 22:50 цагт малчин З-ыг гэрээс нь урд зүгт 3 км-т “Дэлгэрмөнх” гэдэг газраас эсэн мэнд, малчин Ц /32  настай, эрэгтэй/-ыг 02.18-ны өдрийн 11:58 цагт  гэрийн баруун урд зүгт 8 км-т “Булуувч” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.  

Төв аймаг, Сэргэлэн сумын Хайрхан багийн "Булагт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс урд зүгт 96 км-т/02.17-ны өдрийн 15:15 цагийн орчим суудлын автомашинтай 3 иргэн, малчин Д-ийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.18-ны өдрийн 01:03 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Сэргэлэн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулах байгуулж, 02.18-ны өдрийн 09:31 цагт тухайн 3 иргэнийг малчин Ү-д эсэн мэнд очсон байхад олсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр