Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум Баян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар Малын саравч, гэр шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба 02.18-ны өдрийн 06:30 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт тухайн малчны 8 бог мал өртөж хорогдсон байна.