2020 оны орон нутгийн сонгуулиар Увс аймгийн Ардчилсан намын гишүүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихдээ сонгуулийн хандивын данс нэгээгүй аж. Үүнийг татварын алба хяналт шалгалтаар илрүүлэн зөрчлийн тухай хуулиар тус бур 10 сая төгрөгөөр торгожээ.
Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон ч Татварын ерөнхий газраас давж заалдсанаар торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Үүнийг өөрсдийг нь ялд унагах гэж улс төрийн зорилгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабат нарын хийсэн явуулга гэж тэд үзэж буйгаа илэрхийллээ.